Энэ 4-р сарын 11, 12, 13, 18, 19, 20-ны өдрүүдэд Калифорний Индио хотод хөгжим урлагийн Coachella фестиваль болж өнгөрсөн. Жил бүр зохион байгуулагддаг энэ фестивальд Америкийн шоу ертөнцийн алдартан Paris Hilton зочлон очсон байна. Залуу бүсгүй олон төрлийн хөгжмийн тоглолт, арт инсталляц, уран баримлын үзүүлэнгээс бүрддэг энэхүү фестивальд зориулан бүх бие нь нэвт гэрэлтсэн, хүйсээ хүртэл задгай торон даашинзаар гоёсон байжээ.